АНУ цахилгаан автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэхийг зорьж байна.

АНУ цахилгаан автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэхийг зорьж байна.

 Цахилгаан автомашины зах зээлд бид Хятадыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.

“Ирээдүйд автомашины үйлдвэрлэлд цахилгаан автомашин голлох үүэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотойгоор бид цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнд түрүүлэх үү, ард нь хоцрох уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна. Энэ өрсөлдөөнд одоогоор Хятад улс тэргүүлж байна. Тус улсад цахилгаан автомашины зах зээл хамгийн хурдацтай хөгжиж байна. Гэсэн ч өрсөлдөөнд ялах боломжийг бид тэдэнд өгөхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Энэ салбарт АНУ өмнө нь тэргүүлж, аль ч улс орноос илүү хөрөнгө оруулалт хийдэг байсныг Ж.Байден цохон тэмдэглэв. 

Ерөнхийлөгч Ж.Байден Мичиган муж улсын үйлдвэрт зочлох үеэрээ шинэ загварын “Ford F-150 Lightning” цахилгаан автомашиныг туршиж үзжээ. Тус машин нь ирэх оны эхний хагаст АНУ-д худалдаалагдаж эхлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.