Энэтхэгт коронавирусний халдвараар нас барсан хүний тоо нийт 283,248 боллоо

Энэтхэгт коронавирусний халдвараар нас барсан хүний тоо нийт 283,248 боллоо

Энэтхэгт сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 4 529-өөр нэмэгдэж, 283 248 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Өдөрт бүртгэгдсэн нас баралтын тохиолдол Энэтхэгт хоёр өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Өмнөх өдөр халдварын хүндрэлээс болж 4329 хүн нас барсан байна. Энэ сард нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын тохиолдлын тоо 9 дэх удаагаа 4 мянга давжээ. 

Харин сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурсан байна. Өнгөрсөн хоногт 267 334 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан нийт хүний тоо 25 496 330 болжээ. 

Сүүлийн 24 цагт халдвараас эдгэрсэн хүний тоо 389 851-ээр нэмэгдэж, 21 986 363-т хүрсэн байна Тавдугаар сарын 13-наас хойш 24 цагийн дотор эдгэрсэн хүний тоо шинээр илэрсэн халдварын үзүүлэлтээс тогтмол давжээ. Коронавирусний халдвартай 3 226 719 хүн эмчлүүлж байгаа нь өмнөх өдрийнхөөс 127 046-өөр буурсан үзүүлэлт аж. 

Өнгөрсөн хоногт 1 312 155 хүн вакцин хийлгэсэн бөгөөд вакцин тариулсан нийт хүний тоо 185 809 302 болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.