БНСУ-д нөхрийнхөө нохойг тагтнаас шидэж хөнөөжээ
Энэхүү үйл явдал БНСУ-д болжээ. Эхнэр нь нөхөртөө нохойгоо өөр айлд өг гэсэн шаардлага тавихад нөхөр нь нохойгүй болсноос гэрбүл салсан нь дээр гэж хариулсан байна.
Үүнд уурласан эмэгтэй нөхрийнхөө нохойг 11 давхрын тагтнаас шидэж, алсан хэрэг гарчээ.
Энэ сарын 23-нд Ульсаны Шүүхээс 20 настай тэр бүсгүйд Ан амьтан хамгаалах хуулийг зөрчсөн хэмээн үзэж, 3 сая воны (~ 2456,90 ам.доллар) торгууль оноожээ.
Шүүх дээр хэрэгтэн эмэгтэй “Өнгөрсөн жилийн гуравдугаар сард зулбаж, гэдсэн дэх хүүхдээ алдсан. Нохойноос болсон гэж би боддог. Нохойгоо өөр хүнд өгчих гэхээр нөхөр нохойноосоо салснаас чамаас салсан нь дээр гэж хариулдаг. Тэр өдөр би архи уучихаад гэртээ харьж, нөхөртэйгээ хэрэлдсэн. Түүнийг тамхи татаж байх хооронд нь нохойг нь тагтаар гаргаад шидсэн” гэж мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.