БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ
Өмнөд Солонгосын алдартай юүтүбэр Ким Юн Ху Бусан дахь Haeundae зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэллээ.
Түүний цогцосыг өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 12-ний өдөр олсон бөгөөд урьдчилсан байдлаар амиа хорлон нас барсан болох нь тогтоогдсон байна. Цагдаа нар түүний үхлийг нарийвчилсан байдлаар тогтоохоор ажиллаж байна гэлээ.
Талийгаач Ким Юн Ху тус улсын урлаг соёлын алдартнуудын тухай худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн. Нас барахаасаа нэг хоногийн өмнө бэлгийн дарамт үзүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тэрээр алдартнууд болон агентлагийг сүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн зэргийг авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Түүнд шүүхээс 8 жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.