Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ

Өмнөд Солонгосын батлан ​​хамгаалахын бэлэн байдлыг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг томоохон хэмжээний цэргийн хээрийн  “Хогук” сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ гэж Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS) өнөөдөр мэдэгдлээ.

Ирэх даваа гаргаас эхлэн 11 дүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх уг сургуулилалтад БНСУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин болон Тэнгисийн явган цэргийн корпус оролцох бөгөөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой байна.  

Энэ жилийн сургуулилалтын үеэр Умард Солонгосын цөмийн зэвсэг, пуужин болон нисгэгчгүй зэвсгээс учрах янз бүрийн аюулын үед авах тактикийг боловсруулах бөгөөд сургуулилалтад мөн АНУ-ын цэргүүд оролцох юм. 

Өнгөрсөн оны сургуулилалтын үеэр Умардын тал хилийн ойролцоох тэнгисийн буфер бүс рүү их буугаар буудаж, Зүүн тэнгис рүү баллистик пуужин харвасан билээ.

АНУ-ын нисэх онгоц тээгч “USS Ronald Reagan” хөлөг онгоц Бусан хотын зүүн өмнөд боомтод өчигдөр ирсний дараа Умардын тал баасан гарагт Солонгосын хойгт буй АНУ-ын стратегийн байгууламжуудад цохилт өгнө гэж сүрдүүлээд байгаа үеэр энэхүү сургуулилалтыг хийх гэж байна.

“Хогук” сургуулилалтыг 1996 оноос хойш хийж байгаа бөгөөд жил бүрийн хоёрдугаар хагаст явуулдаг юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо 2023-09-21

БНСУ-ын Бусан хотод олон улсын кино наадам үргэлжилж байна 2023-10-09

БНСУ-ын компаниуд Tesla-гийн цэнэглэх технологийг нэвтрүүлнэ 2023-10-09

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 2023-10-11

БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ 2023-10-12

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15

"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна 2023-10-23

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй 2023-10-23

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ 2023-10-24

БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов. 2023-10-24

БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав 2023-10-30