Европын том лигүүд үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд явагдаж байхад Сербид байдал огт өөр.
Ийм олон хүн цэнгэлдэх хүрээлэнд байгааг та харалгүй удсан байх. Европын том лигүүд үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд явагдаж байхад Сербид байдал огт өөр.
Долоон сая хүн амтай тус улсад коронавирусний халдварын тохиолдол 12031 илэрч, 11348 хүн эдгэрээд байгаа. Тиймээс Засгийн газар хоорондоо нэг метрийн зайтай бол спортын тэмцээнд үзэгч оруулж болно гэж зөвшөөрсөн юм.
Сербийн Цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод учирсан Партизан, Црвена Звезда багуудын тоглолтыг 25 мянган хүн үзэж сонирхлоо.
Нэг метрийн зай барихыг хэн ч тоогоогүй. Заналт дайснууд тулгарч байхад коронавирусээс айх хүн ч байсангүй.
Партизан баг 1:0 харьцаатай ялж, Цомын тэмцээний финалд шалгарлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.