Орос дахь авлигын нөхцөл байдал
Оросын эдийн засгийн сургуулийн (ОЭЗС) профессор, эдийн засагч Михаил Другов цахим лекцийн үеэр авлигатай холбоотой асуудлаар ярилцсан байна. Авлигатай тэмцэх энгийн жор гэж байхгүй, гэхдээ янз бүрийн улс орон, бүс нутаг бүрт төрөл бүрийн аргууд байдаг. “Авлигын тухай таны мэддэг бүх зүйлс нийгэмд байсаар байна. Хамгийн гол нь тэвчээр, улс төрийн хүсэл зориг, зөв хандлага, системчилсэн арга хэрэгтэй байна” гэсэн зөвөлгөөг Другов өгсөн байна.
Манай улсын авлигын түвшин болон улс төрийн дэглэм дэх ардчиллын түвшиний хооронд шууд хамаарал байгаа эсэхийг тухай бүр тодорхойлох боломж байхгүй байна. Тухайлбал Сингапурт ХХ зууны хоёрдугаар хагаст Ерөнхий сайд Ли Куан Ю-гийн ганцаараа захирах дэглэмийн ачаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тодорхой амжилт гарсан. “Дэлхийн хэмжээнд ардчилсан орнуудад авлигын түвшин харьцангуй бага байдаг” гэж эдийн засагч тэмдэглэсэн.
Друговын хэлснээр Орос Улсад авлигын эсрэг зохион байгуулалттай, системчилсэн тэмцэл хийхгүй байна. Албан тушаалтан өөрийн орлогоос их хэмжээгээр давсан өмч хөрөнгөтэй бол зөрчилд тооцно гэж тусгасан НҮБ-ын холбогдох конвенцид Москва одоог хүртэл нэгдээгүй байгаа нь авлигатай тэмцэхгүй байгаагийн шууд бус нотолгоо юм.
Орос Улсад олон үйлчилгээг цахимд шилжүүлсэнээр сүүлийн жилүүдэд ахуйн түвшинд авлига буурч байна. “Үүнийг та өөрийнхөө жишээн дээр мэдэрч болно. Та шинэ гадаад паспорт авахдаа ОҮТ (олон үйлдэлт төв)-өөр үйлчлүүлж байгаа. Урьд нь паспорт авахын тулд албаны тусдаа өрөөнд ордог байсан бол одоо бүх зүйл нээлттэй байна. Ийм нөхцөл байдал бий болсноор олон үйл ажиллагааны ил тод байдал сайжирч авлига өгөх шаардлагагүй болж байна” гэж эдийн засагч Другов дүгнэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.