Олон улсын олимпын хорооны гишүүний төлөө Б.Баттүшиг өрсөлдөнө
Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлөөс ирэх сард болох чуулганаар ОУОХ-ны шинэ гишүүд элсүүлэх бөгөөд Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Батболдын Баттүшиг нэрээ дэвшүүлжээ.
Чуулган 7 дугаар сарын 17-нд эхлэх юм. Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ны гишүүнд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Их Британийн Себастьян Коу, Хорватын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Кубын Мария де ла Каридад Колон, Саудын Арабын Рима Бандар Аль-Сауд, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нар нэрээ дэвшүүлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.