Хоёр Солонгосын холбоо барих байрыг дэлбэлжээ

Кэсон хот дахь хоёр Солонгосын холбоо барих байрыг БНАСАУ дэлбэлсэн тухай өмнө нь мэдээлснийг БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам батлан мэдэгджээ.
“БНАСАУ орон нутгийн цагаар 14:49 цагт Кэсон хот дахь Солонгос хоорондын холбоо барих байгууламжийг дэлбэлсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.
БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байдаг хилийн Кэсон хотод утаа харагдаж, дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай өмнө нь “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.