Мүн Жэ Ин үндэсний аюулгүйн зөвлөлөө хуралдуулна

Мүн Жэ Ин үндэсний аюулгүйн зөвлөлөө хуралдуулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд харилцаа холбоо тогтоох байрыг дэлбэлсэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг үүрэг болголоо гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдээлжээ.

Түүний хэлснээр, хурлыг орон нутгийн цагаар 17 цагт явуулах аж. Хуралд оролцогчид болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярилцахаас гадна, холбогдох хариу арга хэмжээг хэлэлцэх төлөвтэй байна. Мүн Жэ Ин уг хуралд биечлэн оролцох эсэхийг тамгын газрын төлөөлөгч хэлээгүй байна.

Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд харилцаа холбоо тогтоох байрыг орон нутгийн цагаар 14 цаг 59 минутад дэлбэлсэн гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам өмнө нь мэдээлсэн юм.

БНАСАУ-ын эрх баригчид Кэсон дахь байрыг дэлбэлснийг баталсан байна. Холбогдох мэдэгдлийг тус улсын төв телевизийн эфирээр уншжээ. “Дайсантай тэмцэх хэлтэс хоёр Солонгосын харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан байрыг бүрэн устгах арга хэмжээ авлаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж буйгаар, Өмнөд Солонгосын идэвхтнүүд БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү агаар бөмбөлгөөр хэдэн зуун мянган ухуулах хуудас илгээсний хариуд ийм арга хэмжээг авчээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.