세계 뉴스

ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийгөө тусгаарлажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний халдвартай хүнтэй хавьтсаны улмаас өөрийгөө тусгаарлахаар болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. “Би “COVID-19”-ийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнтэй харилцсан боло

Дэлхийг 48 жилийн дараа мөргөх магадлалтай солирыг илрүүллээ

АНУ-ын Хавайн их сургуулийн эрдэмтэд тооцоо судалгаа хийсний үндсэн дээр дэлхийг 48 жилийн дараа мөргөх газрын самарны хэмжээтэй солирыг илрүүлжээ. Эрдэмтдийн тооцооллоор уг солир 2068 онд дэлхийг мөргөх аж. Солирын хэмжээг эрдэмтэд 365.7 метр гэж тооцоолжээ. Энэ солир дэлхийд уналаа гэж бодво

Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллого эхэлжээ

Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллого арван жилийн дараа эхэлж байна. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хүн амын тооллогын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд хоёр жил орчмын хугацаа шаардагдана. Хүн ам зүйн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл цуглуулах ажилд долоо

Туркт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний 42 болж нэмэгджээ

Туркийн баруун нутгийн Измир мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 42 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ. Өмнө нь 39 хүн амиа алдаж, 885 хүн гэмтсэн гэж мэдээлж байв. Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, 896 хүн гэмтсэн байна. Одоогийн байдлааар аврагч

“Жеймс Бонд” киноны Бондын дүШон Коннери 90 насандаа таалал төгсжээ

Шотландын нэрт жүжигчин, “Жеймс Бонд” киноны Бондын дүрийг дэлгэцэд анхлан бүтээсэн Шон Коннери 90 насандаа таалал төгсжээ. Түүний хүн цахим хуудастаа “Бидний аав Багамын арлуудад нойрсож байхдаа амар амгалан бурхны хутгийг оллоо” гэж бичжээ. Тэрбээр амьдралын 50 жилийг

Монгол-Өмнөд Солонгос 2021 оноос харилцан тарифын хөнгөлөлт эдэлнэ

Монгол Улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсонтой холбоотойгоор Монгол-Өмнөд Солонгосын хооронд харилцан тарифын хөнгөлөлт үйлчлэхээр болсныг мэдээллийн Ёнхап агентлаг мэдээллээ. Тарифын харилцан хөнгөлөлт 2021 оноо хэрэгжиж эхлэх аж. Ингэснээр Өмнөд Солонгос улс 2797 нэ

ОХУ Япон руу хийдэг нислэгээ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сэргээхээр болжээ

Коронавирусний улмаас өнгөрөгч хавар Япон улстай түр зогсоогоод байсан нислэгээ ОХУ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сэргээхээр болжээ. Холбогдох шийдвэрийг тус улсын коронавирустэй шуурхай штаб 10 дугаар сард  гаргасан байна. Ням гаргаас агаарын тээврийн “Аврора" компанийн Влади

Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож байгааг мэдэгдлээ.

 Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож байгааг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бямба гаргийн орой мэдэгдлээ. Түүний хэлснээр, хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж буйн гол зорилго нь коронавирусний цар тахлын хоёр дахь давлагааг зогсоох юм. Бүх нийтийн

"Спутник V" вакциныг 60-аас дээш насны сайн дурынханд хийж эхэлжээ

ОХУ-д гарган авсан коронавирусний “Sputnik V” вакциныг туршилтад сайн дураар оролцож буй ахмад настнуудад хийж эхэлжээ. Эмнэлзүйн туршилтын явцын талаар тус улсын Клиникийн төв эмнэлгийн гол судлаач Никита Ломакин “Известия” сонинд ярьсан байна. Туршилтад 60-аас дээш насны

ДЭМБ: "COVID-19"-ийн нийт 44.8 сая тохиолдол бүртгэгджээ

ЭМЯ-ны мэдээллээр өнөөдөр, 10 дугаар сарын 31-ний 11.00 цагийн байдлаар дэлхийн 216 улс, бүс нутагт "COVID-19"-ийн халдвараар 44.8 сая тохиолдлыг бүртгээд байна (ДЭМБ-ын мэдээгээр). Үүнээс 33.2 хүн эдгэрч, 1.1 сая хүн нас бараад байна.  Тухайлбал, АНУ-д "COVID-19"-ийн хал

Бельгид хорио цээрийн хатуу дэглэм дахин тогтоолоо

Коронавирусний цар тахлын байдалтай холбогдуулан Бельгид хорио цээрийн хатуу дэглэмийг дахин тогтоож буйг тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроо баасан гаргийн орой цар тахалтай тэмцэх Зохицуулах хорооны ээлжит хурлын дараа мэдэгджээ.   Тэрбээр улс орных нь байдал туйлын ноцтой, эмнэл

Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Туркийн баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлаг мэдээлэв. Өмнө нь 17 хүн амиа алдаж, 763 хүн гэмтсэн гэж мэдээлж байжээ. Баасан гарагт Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөд

Гучин мянган хонь Монгол-Хятадын харилцаанд шинэ үүд хаалгыг нээж байна

Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан 4000 толгой хонийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ сарын 22-нд Замын Үүд-Эрээний бүсэд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “COVID-19” цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 30 мянган хонь бэлэглэх гэрчилгээг

Байгалийн хийн хоолойн барилгын ажилд 3700 орчим хүн оролцоно гэв

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дамжуулах төслийн талаар “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага мэдээлэл өглөө. “Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэ

Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна.

АНУ-ын эрдэмтдийн баг коронавирус нь амны хөндийд хамгийн амархан үрждэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шинжлэх ухааны medRxiv цахим хуудсанд тэдний судалгааны ажлын талаар нийтэлжээ. Судлаачдын мэдээллээр, амны хөндий, ялангуяа шүлсний булчирхай, хэл, гүйлсэн булчирхай нь SARS-CoV-2 вирусний

“Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ.

 Америкийн “Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ.  Пүрэв гарагт нийтэлсэн тус компанийн улирлын тайлангаас үзвэл, есдүгээр сарын 30-нд дууссан гурван сарын хугацаанд орлого нь өнгөрсөн оны мөн улирлынхаас 37 хувиар өсжээ. Өнгөрсөн

“Apple”, “Facebook”, “Twitter” улирлын орлогоо тайлагнажээ

Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч “Apple” компанийн улирлын орлого 2020 оны санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ. 9 дүгээр сарын 26-нд дууссан сүүлийн улирлын дүнд компанийн орлого 64.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлтийг 2019 он

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 8 сая давлаа

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Цар тахлын халдвар илрээгүй цөөн орнуудын нэгээр нэрлэгдэж байсан Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад  анхны тохиолдол бүртгэгдээд байна.  Тус улсад байрлах Америкийн цэргийн баазад ажиллахаар ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдвар тээгчдийг тусгаарлах арга хэмжээ

"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна.

Мьянмарын Холбооны улсад ирэх сарын 08-нд парламентын сонгууль болно. Тус улсын засгийн эрхийг баригч "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна. Цар тахлын тархалтаас үүдэн Мьянмарын сонгуулийн хороо 60 болон түүнээс дээш насны сонгогчид са

Aлтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна.

Коронавирусний цар тахал дэгдсээр буй энэ үед дэлхийн зах зээлд алтны эрэлт 2020 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар буурч, 892 тонн болсон тухай Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council, WGC/ тайлан мэдээнд дурдсан байна.

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ.

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан өргөн цар хүрээтэй сургуулилалт хийхээр хэлэлцэж байна гэж “Yomiuri” сонин мэдээлэв. Цэргийн сургуульд 140 мянга хүртэл цэргийн алба хаагч оролцож магадгүй байна. “Yomiuri” сонинд мэдээл

Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа хагас саяар нэмэгдлээ

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо өдөрт анх удаа 500 мянга гаруйгаар нэмэгджээ. Дэлхийн хэмжээнд халдварын нийт тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 25 орчим хувиар өсөөд байна. Өнгөрсөн баасан халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа 400 мянгаар нэмэгдсэн

Ярковскийн нөлөөгөөр Апофис солир дэлхийтэй мөргөлдөх магадлал нэмэгдэж магадгүй байна

Апофис солир 2068 онд дэлхийтэй мөргөлдөх магадлалд нөлөөлж болзошгүй өөрчлөлт сансрын уг биетийн хөдөлгөөнд гарч байгааг Хавайн Их сургуулийн Одон орны хүрээлэнгийн эрдэмтэд илрүүлжээ.  Солирыг ажиглах явцдаа судлаачид өдрийн цагаар халж, шөнөдөө хөрсөн гадаргуугаас үүссэн дулааны цацрагийн

Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй

2020 оны аравдугаар сарын 29-ний байдлаар дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Эдгээрийн ихэнх нь Номхон далайн арлын улс орнууд байна. Үүнд: 1. Хойд Солонгос (Хүн ам: 25 778 816) Тус улсад өнгөрсөн долоодугаар сарын 26-нд анхны сэжигтэй тохиолдол

Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа.

Амьтан хамгаалах олон нийтийн байгууллагын олон жилийн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. Ийм хуультай орон Европ тивд 20 байдаг ажээ. Францын Экологийн шинэчлэлийн сайд Барбара Помпили “Циркт амьтдыг маш муу нөхцөлд ба

Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ

Алжирын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббоныг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар Германы эмнэлэг рүү шилжүүллээ гэж Алжирын төв телевиз мэдээлэв. Өдгөө 75 настай Ерөнхийлөгч хэд хэдэн туслахаас нь коронавирусний халдвар илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсон талаараа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн ю

Далай лам НҮБ-ын “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд зориулан мэдэгдэл гаргалаа

Далай лам НҮБ-ын “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд зориулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл “Би олон нийтэд хандан нээлттэй байдлаар бүх цөмийн зэвсгийг үгүй хийхийг уриалж байдгийнхаа хувьд цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг одоогоор тавин улс зөвшөөрөн баталж, ирэх о

ЕХ-ны орнуудын удирдагчид “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Европын Холбооны /ЕХ/ орнуудын төр, засгийн тэргүүн нар пүрэв гарагт цахимаар шуурхай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. ЕХ-ны удирдагчид түргэвчилсэн шинжилгээ, халдварын тархалтыг хязгаарлах, вакцинжуулалт зэрэг асуудлууда

Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө хүчингүй болгохыг АНУ-д уриалжээ

БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайваньд зэвсэгт нийлүүлэх АНУ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Мөн Тайваньтэй цэргийн харилцаа холбоо тогтоох, зэвсэг нийлүүлэхээ нэн даруй зогсоохыг АНУ-д уриалжээ. БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Рэнь Гуочян АНУ Тайваньд 2.37