Төвөдийн өөртөө засах орон коронавирустэй өвчтөнөө эмчилжээ

Төвөдийн өөртөө засах орон коронавирустэй өвчтөнөө эмчилжээ

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах улсад коронавирустэй гэж оношлогдсон цорын ганц өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Нэгдүгээр сарын 29-ний өдөр Хубэй мужийн Суйжоу хотоос гаралтай 34 настай эрэгтэйгээс вирусийн халдвар илэрсэн юм. Сэргээн засах 18 өдрийн эмчилгээний дараа ийнхүү бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Дээрх өвчтөн нэгдүгээр сарын 22-24-ний хооронд Хубэй мужийн Ухань хотоос Төвөдийн өөртөө засах улсын Лхас хотод ирээд байсан юм.

Лхас хотод ирээд нэг хоносны дараа биеийн байдал нь муудаж, халуурах, ханиалгах, амьсгалтай төвөгтэй болж улмаар эмнэлэгт хэвтсэн байна.

Төвөдийн өөртөө засах улсад коронавирусийн сэжигтэй 32 тохиолдол бүртгэгдсэн ч бүгдийнх нь хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Эх сурвалж: Xinhua

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.