Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа.
Амьтан хамгаалах олон нийтийн байгууллагын олон жилийн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. Ийм хуультай орон Европ тивд 20 байдаг ажээ.
Францын Экологийн шинэчлэлийн сайд Барбара Помпили “Циркт амьтдыг маш муу нөхцөлд байлгаж байна. Бар, арслан, заан зэрэг амьтдыг жижигхэн торонд хашиж, зовоож байна. Сургуультай амьтны тоглолт үзэж баярлаж байхдаа бид тэднийг эрх чөлөөгүй хэчнээн зовж байгааг нь ойлгох ёстой. Хүнд хэцүү ч гэсэн цирк одоогийн нөхцөлд тохирсон өөр үзүүлбэрүүдээр үзэгчдээ татах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Энэ хуулийн дагуу циркээс гадна далайн гахай тоглуулдаг амьтны хүрээлэнгүүд ч дельфинтэй үзүүлбэр үзүүлж чадахгүй болжээ. Засгийн газраас ажилгүй болж магадгүй байгаа цирк, амьтны хүрээлэнгийн ажилтнуудад зориулан, найман ёся евро гаргахаар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.