Ярковскийн нөлөөгөөр Апофис солир дэлхийтэй мөргөлдөх магадлал нэмэгдэж магадгүй байна
Апофис солир 2068 онд дэлхийтэй мөргөлдөх магадлалд нөлөөлж болзошгүй өөрчлөлт сансрын уг биетийн хөдөлгөөнд гарч байгааг Хавайн Их сургуулийн Одон орны хүрээлэнгийн эрдэмтэд илрүүлжээ.
Солирыг ажиглах явцдаа судлаачид өдрийн цагаар халж, шөнөдөө хөрсөн гадаргуугаас үүссэн дулааны цацрагийн улмаас тэнгэрийн биет сул реактив импульс хүлээж авдаг Ярковскийн нөлөөний улмаас тойрог замаасаа жилд 170 метрээр хазайж байгааг илрүүлсэн байна.
Энэ нөлөөг илрүүлэхээс өмнө эрдэмтэд 2068 онд дэлхийтэй мөргөлдөх боломжгүй гэж үзэж байсан бол одоо судлаачид мөргөлдөх магадлалыг тогтоохын тулд цаашид ажиглалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ
325 метрийн голчтой Апофис хэмээх солирыг 2004 онд нээсэн бөгөөд тухайн үедээ ихээхэн шуугиан тарьсан юм. Анхны тооцоогоор, эртний Египетийн харанхуй, сүйрлийн бурхны нэрээр нэрлэсэн уг солир 2029 онд дэлхийтэй мөргөлдөх магадлал 2.7 хувьтай байв. Гэхдээ эрдэмтэд дараа нь дэлхийтэй мөргөлдөх аюулыг үгүйсгэсэн юм. Эрдэмтдийн тооцоолсноор, давхардсан тоогоор сансрын уг биет манай гараг руу 12 удаа ойртож, гурван удаа ойрхон зайтай нисэж өнгөрнө. Энэ нь 2029 оны дөрөвдүгээр сар, 2036 оны гуравдугаар сар, мөн 2068 оны дөрөвдүгээр сард тохиох юм. 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд уг солир дэлхийн төвөөс 37600 км-ийн зайтай нисэж өнгөрнө гэж тооцоолсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.