Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй

Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй

2020 оны аравдугаар сарын 29-ний байдлаар дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Эдгээрийн ихэнх нь Номхон далайн арлын улс орнууд байна.

Үүнд:

1. Хойд Солонгос (Хүн ам: 25 778 816)

Тус улсад өнгөрсөн долоодугаар сарын 26-нд анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Кэсон хотыг түгшүүрт автуулсан ч хожим нь батлагдаагүй юм. БНАСАУ цар тахал дэгдэхэд хилээ хаасан анхны улс.

2. Туркменистан (Хүн ам: 6 031 200)

Төв Азийн энэ улс өнгөрсөн хоёрдугаар сард Хятад улс болон ихэнх чиглэлийн нислэгээ зогсоосон бөгөөд сар гаруйн өмнө хилээ бүрэн хаажээ.

3. Вануату (Хүн ам: 307 145)

Тус улс хоёрдугаар сараас эхлэн халдвар тархсан улс орноос зорчигчдыг хүлээн авахыг хориглох эсвэл тусгаарлах арга хэмжээ авчээ.

4. Самоа (Хүн ам: 198 413)

Самоа гуравдугаар сарын 25-наас эхлэн хөл хорио тогтоожээ. Онц байдлын дэглэм өнөөг хүртэл үргэлжилж байгаа ба улсын хилээр орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.

5. Кирибати (Хүн ам: 119 451)

Тус улсад халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ч онц байдлын дэглэм тогтоожээ. Гуравдугаар сарын 30-наас эхлэн сургуулиудыг хоёр долоо хоногоор хаах арга хэмжээ авсан байна.

6. Микронез (Хүн ам: 115 030)

Микронез нь хоёрдугаар сарын эхээр хилээр орох, гарах хөдөлгөөнийг мөн л хоригложээ.

7. Тонга (Хүн ам: 105 695)

Тонга улс хоёрдугаар сараас эхлэн зорчих хөдөлгөөний хязгаарлах хатуу арга хэмжээ авсан байна. Фижи улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд Тонга гаднын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглож, зөвхөн улсын хилээр гарах хөдөлгөөнийг зөвшөөрсөн байна. Долоодугаар сарын дундаас эхлэн тус улс Фижи улсад буй иргэдээ татан авах тусгай нислэг үйлдэж эхэлжээ. Ингэхдээ нэг нислэгээр зорчих иргэдийн тоог 60-аар хязгаарласан бөгөөд гадаадаас ирж буй иргэдийг нэг л зочид буудалд тусгаарлаж байгаа аж. Тус зочид буудлыг цагдаагийн хатуу хамгаалалтад авч, ойр орчмын бүх замыг хаасан байна. Тус улсад найман сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч бүгд батлагдаагүй аж.
8. Маршаллын арлууд (Хүн ам: 59 190)

Гуравдугаар сарын 21-нд Маршаллын арлууд цорын ганц олон улсын нислэгийг түр хугацаанд зогсоосон байна.

9. Палау (Хүн ам: 18 094)

Тус улсад нэг л сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч батлагдаагүй.

10. Тувалу (Хүн ам: 11 793)

Тувалу нь жилд 200 гаднын жуулчин авдаг дэлхий дээрх цөөн улсын нэг. Энэ нь цөөн хүн амтай улс оронд халдвар тархахаас сэргийлжээ.

11. Науру (Хүн ам: 10 823)

Нэгхэн өдөрт явганаар бүтэн тойрох боломжтой энэ жижиг улс коронавирусний халдвараас сэргийлж чаджээ. Тувалу улсын нэгэн адил Науру маш цөөн тооны жуулчин хүлээн авдаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө хүчингүй болгохыг АНУ-д уриалжээ 2020-10-29

ЕХ-ны орнуудын удирдагчид “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ 2020-10-29

Далай лам НҮБ-ын “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд зориулан мэдэгдэл гаргалаа 2020-10-29

Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ 2020-10-29

Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. 2020-10-29

Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй 2020-10-29

Ярковскийн нөлөөгөөр Апофис солир дэлхийтэй мөргөлдөх магадлал нэмэгдэж магадгүй байна 2020-10-29

Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа хагас саяар нэмэгдлээ 2020-10-30

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ. 2020-10-30

Aлтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна. 2020-10-30

"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна. 2020-10-30