Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ.

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ.

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан өргөн цар хүрээтэй сургуулилалт хийхээр хэлэлцэж байна гэж “Yomiuri” сонин мэдээлэв.

Цэргийн сургуульд 140 мянга хүртэл цэргийн алба хаагч оролцож магадгүй байна. “Yomiuri” сонинд мэдээлснээр, сургуулилтын үеэр Хятад улс Тайваньд зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн онцгой байдлын нөхцөлд хэрэгжүүлэх тактикийн хувилбаруудыг боловсруулах аж. Мөн Бээжинтэй газар нутгийн маргаантай байдаг Сенкаку (Дяоюйдао) бүлэг арлын бүсэд БНХАУ цэргийн өдөөн хатгалга явуулсан тохиолдолд хэрэгжүүлэх хувилбарыг боловсруулна.

Хятад улс Тайвань руу цэргийн хүчээр дайрсан тохиолдолд Сенкаку болон Японы баруун өмнөд хэсэгт орших бусад алслагдсан жижиг арлуудыг эзлэн авахыг оролдоно гэж Японы цэргийнхэн үзэж байгаа аж.  

“Yomiuri” сонинд бичсэнээр, Японд ийм том хэмжээний сургуулилалтыг ганцхан удаа 1985 онд хийсэн байна. Тухайн үед Японы цэргийнхэн ЗСБНХУ хойд Хоккайдо арал руу нь довтолсон үед хэрэгжүүлэх тактикийн хувилбаруудыг боловсруулж байжээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх, хүн оршин суудаггүй Сенкаку бүлэг арлын тавыг нь хувийн эзэмшигчдээс худалдан авснаа Токио хотын эрх баригчид 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлын эргэн тойронд үүссэн газар нутгийн маргаан хурцдаж, БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болж байсан билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ 2020-10-29

Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. 2020-10-29

Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй 2020-10-29

Ярковскийн нөлөөгөөр Апофис солир дэлхийтэй мөргөлдөх магадлал нэмэгдэж магадгүй байна 2020-10-29

Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа хагас саяар нэмэгдлээ 2020-10-30

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ. 2020-10-30

Aлтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна. 2020-10-30

"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна. 2020-10-30

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ 2020-10-30

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 8 сая давлаа 2020-10-30

“Apple”, “Facebook”, “Twitter” улирлын орлогоо тайлагнажээ 2020-10-30