СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар салхи  секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

Өнөөдөр Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд,  тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байх тул тус чиглэлд замд гарах жолооч нар тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид малаа ойр байлгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын бодит мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээг дагахыг онцгойлон анхааруулж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.