“Дэлхийн цом-2021”-д өрсөлдөх монгол шатарчдаа үдэн гаргалаа

“Дэлхийн цом-2021”-д өрсөлдөх монгол шатарчдаа үдэн гаргалаа

Монголын шатрын холбоо /МШХ/-ноос өнөөдөр “Дэлхийн цом-2021”-д оролцох үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаны төлөөлөгчдөд амжилт хүсч, үдэн гаргалаа.

Дэлхийн шилдгийн шилдэг 206 эрэгтэй, 106 эмэгтэй шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх “Дэлхийн цом-2021” аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Завхан аймаг, Алдар спорт хороо, Оюутны Дэлхийн Аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул, Өсвөрийн шилдэг тамирчид ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар оюун ухаанаа уралдуулна. Мөн багийн ахлагчаар МШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн ИМ И.Отгонбат, дэд ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, ДШХ-ны дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцоно.

 

МШХ-ны Удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүд баг хамт олноо Монголын үндэсний олимпын хорооны төв байрнаас баг тамирчдад амжилтыг хүсэж, үдэн гаргалаа.

Баг, тамирчдад зориулан олимпийн шигшээ тамирчдын бэлтгэлийн хувцсаар хангаж, дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын дарга, МШХ-ны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нартаа МШХ-ны хамт олон талархал дэвшүүлэв.

“Дэлхийн цом-2021” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа 7 дугаар сарын 11-нд ОХУ-ын Сочи хотод болох бөгөөд эхний тавил 12-ны өдөр  Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.