ЖАГСААЛ: Наадмыг зохион байгуулвал ТӨСВӨӨС МӨНГӨ НЭХЭХГҮЙ
Өнөөдөр /2021.07.08/ Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д шаарлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж байна. Тэдний зүгээс өв соёлоо уламжлан авч үлдэхийн тулд Улсын их баяр наадмыг ёсчилж хийх нь зөв гэж үзэж байгаа аж.
Энэ талаар уяач Б.Нямжав “Үндэсний өв соёлоо тээгчид нэгдэж, олон зуун жилийн түүхтэй уламжлал тасалдах ёсгүй гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, МАН-ын Алсын хараа 2050 хөтөлбөрүүдэд заасан үндэсний өв соёлоо хамгаалах тухай заалтуудыг үндэслээд шаардлага хүргүүлж байгаа. Өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын бодлогоор ганц удаа тасалдаж байсан бөгөөд бусад үед тасарч үзээгүй. Тиймээс наадмаа бид ямар ч цаг үед хийх ёстой. Харин зохион байгуулалтын хувьд өөрчилж, бөхөө долоодугаар сард, сураа наймдугаар сард гэх мэтээр олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хийх бүрэн боломжууд харагдаж байгаа юм” гэлээ.
Түүнчлэн жагсагчид, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсон жилээ Улсын баяр наадам, 100 жилийн ойгоо тэмдэглэхгүй өнгөрөөх нь нэг талаас бэлгэдэлгүй зүйл гэж үзэж байгаа ба хэрэв дээрх зохион байгуулалтаар баяр наадмыг зохион байгуулбал, төсвөөс мөнгө нэхэхгүй гэх уриа лоозон барьсан байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.