Газрын тосны үнэ дөрвөн ам.доллароор өсжээ.

Газрын тосны үнэ дөрвөн ам.доллароор өсжээ.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах талаар хэлэлцэх гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ даваа гарагт ойролцоогоор 4 ам.доллароор өсжээ.

Тодруулбал:

“Brent” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.72 ам.доллар буюу 4.4 хувиар өсөж, 88.86 ам.долларт хүрсэн байна. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 4.14 ам.доллароор /5.2 хувь/ өссөнөөр 83.63 ам.долларт хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.