“Sony Honda Mobility” компани цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэнэ

“Sony Honda Mobility” компани цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэнэ

Японы “Sony Group”, “Honda Motor” компаниуд 2026 он гэхэд дэвшилтэт цахилгаан тээврийн хэрэгслийг зах зээлд нийлүүлэх зорилго бүхий хамтарсан үйлдвэр байгуулжээ. Шинэ компанийг “Sony Honda Mobility” гэж нэрлэсэн байна.

“Бид уламжлалт ойлголтыг эвдсэн, өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож, хэрэглэгчидтэй шинэ харилцаа тогтооно “Sony Honda Mobility” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Мизүно Ясүхидэ мэдэгджээ.

Мөн тус компанийн ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Каваниши Изүми хэлсэн үгэндээ, “компани хөдөлгөөнт болон мэдээллийн технологийн нэгдлийг хөхиүлэн дэмжинэ” гэдгийг тодотгосон байна.

“Sony Honda Mobility” анхны цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийнхээ захиалгыг 2025 оноос авч, дараагийн жилээс нь АНУ, Японы хэрэглэгчдэдээ нийлүүлж эхлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.