БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд хоёр пуужин харвасан 

БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд  хоёр пуужин харвасан 

БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд тив алгасагч бололтой баллистик пуужин, ойрын зайн тусгалт хоёр пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, тив алгасагч байж магадгүй гэж үзэж буй баллистик пуужинг Пёньян хотын Суан бүсээс 7:40 цагийн орчимд, ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужинг Өмнөд Пёнган мужаас 8:39 цагийн орчимд харвасан байна.

Лхагва гарагт БНАСАУ 20 гаруй пуужин харваснаас нэг нь 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш анх удаагаа БНСУ-ын хилтэй залгаа далайн хилийн дээгүүр ниссэний дараа дээрх үйл явдал болжээ.

БНСУ, АНУ энэ долоо хоногт хамтарсан агаарын сургуулилалт хийж байгааг эсэргүүцэн БНАСАУ хүчээ үзүүлж байна гэж шинжээчид үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.