Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ.

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. Энэ үеэр тэрбээр уг байгууламжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Ким Жөн Ун зөөврийн харвах төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрт охинтойгооо хамт очсон тухай эрх баригч Хөдөлмөрийн намын Rodong Sinmun сонин баасан гарагт мэдээлжээ. Уг мэдээнд хавсаргасан гэрэл зургуудад үйлдвэрт харвах төхөөрөмжүүдийг эгнүүлэн тавьсан нь, түүнчлэн нэгэн зураг дээр Ким Жөн Ун төхөөрөмжийн жолооны суудалд сууж байгаа нь харагдана.

Зарим харвагч нь хатуу түлшээр ажилладаг тив алгасагч ангиллын “Хвасон-18” баллисктик пуужинг харвасантай төстэй харагдаж байсан байна. Түүнчлэн “Хвасон-17” бололтой пуужингууд ч мөн байжээ.

Rodong Sinmun сонинд мэдээлснээр, Ким Жөн Ун төрөл бүрийн харвах төхөөрөмжийн үйлдвэрлэлийг даруй эхлүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгааг тодорхой хэлсэн байна. Тэрбээр мөн дайснуудын эсрэг цэргийн сөргөлдөөнд бэлтгэхийн тулд уг үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх урт хугацааны төлөвлөгөөний талаар дурдсан байна.

Умард Солонгосын тал өнгөрсөн 12 дугаар сард “Хвасон-18” пуужинг хөөргөх сургуулилалт хийж, пуужинг бодитоор байрлуулах шатанд хүрсэн гэдгийг онцолжээ. Пёньян пуужин харвах сургуулилалт хийсэн талаараа анх удаа мэдэгдэл хийсэн нь энэ юм.

Ким Жөн Ун энэхүү үйлдвэрт хийсэн хийсэн шалгалтаараа Пёньян АНУ-ын эх газарт тусах чадалтай тив алгасагч баллистик пуужинг бөөнөөр үйлдвэрлэх гэж байна гэсэн дохио илгээхийг оролдож байгаа бололтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын нийслэлд Сөүл хотод 40 жил ороогүй их цас унажээ 2024-01-02

БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ 2024-01-02

БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ. 2024-01-04

БНСУ-ын Сувон хотод Монголын иргэн найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ.  2024-01-04

БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна. 2024-01-05

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. 2024-01-06

БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ 2024-01-07

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна  2024-01-08

Талийгаач И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хоёр эмэгтэйг баривчилжээ. 2024-01-08

БНСУ-ын Сөүлийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг анхаарууллаа 2024-01-09

БНСУ-д нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно 2024-01-09