БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна 

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна 

БНСУ "COVID-19” цар тахлын улмаас хугацаа нь хэтэрсэн жижиг бизнес эрхлэгчид, эмзэг бүлгийнхний зээлийн төлбөрийг өршөөх асуудлыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хэлэлцэж байна гэж албаны хүн өнөөдөр мэдээлжээ. 

Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй олон арга хэмжээний хүрээнд  энэхүү "зээлийн өршөөл"-ийг  хоёрдугаар сарын 10-нд тохиох сар шинийн баяраас өмнө үзүүлэх төлөвтэй байна.

"COVID-19”-ийн нөлөөгөөр эргэн төлөлт нь хойшлогдсон зээлүүдийн бүртгэлийг устгах боломжийг бид судалж байна. Бид энэ асуудлыг санхүүгийн хүрээнийхэнтэй хэлэлцэж байна, хэрэв бид хэлэлцээг амжилттай дуусгаж чадвал эл асуудлыг сар шинийн баяраас өмнө шуурхай шийдэх боломжтой" гэж Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч хэлжээ.

Солонгосын Зээлийн мэдээллийн алба нь гурав ба түүнээс дээш сараар хугацаа хэтэрсэн зээлийн бүртгэлийг хөтөлж,  санхүүгийн байгууллага, зээлжих зэрэглэлийн агентлагуудад шилжүүлдэг тул зээлээ бүрэн төлсний дараа ч гэсэн иргэд дахин зээл авах эсвэл зээлийн карт ашиглах боломж нь хязгаарлагдаж болзошгүй байдаг ажээ. 

Үүнээс гадна, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах арга хэмжээний хүрээнд бага зэргийн алдаа гаргасан төрийн албан хаагчдад ногдуулсан сахилгын шийтгэлийн бүртгэлийг устгах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байгаа аж.

Гэхдээ энэ арга хэмжээг төрийн өндөр албан тушаалтнууд эсвэл хорих ял эдэлж буй улстөрчдөд үзүүлдэг ерөнхийлөгчийн өршөөлтэй андуурч болохгүй гэдгийг албаны хүн онцлоод, ийм уучлал үзүүлэх талаар "одоогоор ямарваа шийдвэрт хүрээгүй байна" гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ. 2024-01-04

БНСУ-ын Сувон хотод Монголын иргэн найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ.  2024-01-04

БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна. 2024-01-05

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. 2024-01-06

БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ 2024-01-07

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна  2024-01-08

Талийгаач И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хоёр эмэгтэйг баривчилжээ. 2024-01-08

БНСУ-ын Сөүлийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг анхаарууллаа 2024-01-09

БНСУ-д нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно 2024-01-09

БНСУ-д оргил ачааллын үед дөрөвдүгээр шугамд суудалгүй метро үйлчилнэ. 2024-01-09

Ким Жөн Ун: Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана 2024-01-10