БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ
Өмнөд Солонгос төдийгүй дэлхий дахинаа алдаршсан жүжигчин И Сун Гюүн өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-ний өдөр автомашинаасаа амиа хорлосон байдалтай олдсон. Тэрээр гэртээ гэрээслэл маягийн зүйл бичиж үлдээсэн байгаа тухай түүний эхнэр цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд хэрэг гарсан өдрийн орой уг гэрээслэлийн хэсгээс TV Chosun нийтэлж олон нийтэд дэлгэсэн байна.
Уг гэрээслэлийн хэсгийг гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүй олон нийтлэлийг дэлгэсэн сэтгүүлчийг талийгаачийн харьяалагддаг HODU&U Entertainment энэ сарын 2-ний өдөр шүүхэд өгч байгаагаа мэдэгдэн уучлалт гуйхыг хүсжээ. Үүний дараа TV Chosun энэхүү нийтлэлээ устгажээ.
TV Chosun-д нийтлэгдсэн мэдээлэлд И Сун Гюүн "Энэ бол цорын ганц арга зам юм шиг санагдаж байна. Зар сурталчилгаа болон киноны нөхөн төлбөр маш өндөр гарсанд харамсаж байна" хэмээх утга бүхий зүйлс бичсэн байх бөгөөд нийт торгуулийн хэмжээ 10 тэрбум вон хэмээн мэдээлжээ.
Энэ сарын 4-ний өдөр Dispatch-ийн нийтэлсэн мэдээлэлд "10 тэрбум воны тухай асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дур зоргоороо, ямар ч үндэслэлгүйгээр нийтэлсэн болох нь тогтоогдсон. Талийгаачийн хэрэг гэрээтэй байсан агентлагууд нь арга хэмжээ авах хэмжээнд хүрээгүй байсан" хэмээсэн байх бөгөөд одоогоор бодит хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.