БНСУ-д нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно

БНСУ-д нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей нохойн мах хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг өнөөдөр баталснаар сүүлийн жилүүдэд олны таашаалд нийцэхээ больсон зан үйлийг зогсоох нөхцөлийг бүрдүүллээ.
Хүнсэнд хэрэглэх зориулалтаар нохой үржүүлэх, нядлах, түгээх, худалдахыг хориглох тухай хуулийн төслийг 208 гишүүн дэмжиж, 2 гишүүн түдгэлзжээ.
Тус улсад амьтны эрхийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж, тэжээвэр амьтдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед эрх баригч Ардын хүч нам болон сөрөг хүчний гол нам болох Ардчилсан нам хамтран хоригийг хэрэгжүүлэх чиглэлд ажилласан байна. Мөн уг баримт бичигт нохойн махны салбарт ажилладаг хүмүүст ажлын байраа солиход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор татаас олгох талаар тусгажээ.
Мөн мягмар гарагт Үндэсний ассемблей сансар, сансар судлалын бие даасан агентлаг байгуулахыг уриалсан багц хуулийн төслийг баталжээ.
Урьдчилсан байдлаар Солонгосын Сансар судлалын удирдах газар /KASA/ гэж нэрлэсэн тус агентлаг нь АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ Өмнөд Солонгос дахь хувилбар болж ажиллах бөгөөд Сөүлээс өмнө зүгт 296 км-ийн зайд орших Сачон хотод 5-6 дугаар сарын орчимд нээгдэх төлөвтэй байна.
Энэхүү төлөвлөгөө нь дэлхийн даяар сансрын төслүүдийн ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа энэ үед Өмнөд Солонгосын оролцоог дэлхийн тавцанд бий болгохыг эрмэлзэж буй Юн Сог Ёлийн Засгийн газрын урт хугацааны стратегийн нэг хэсэг ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. 2024-01-06

БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ 2024-01-07

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна  2024-01-08

Талийгаач И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хоёр эмэгтэйг баривчилжээ. 2024-01-08

БНСУ-ын Сөүлийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг анхаарууллаа 2024-01-09

БНСУ-д нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно 2024-01-09

БНСУ-д оргил ачааллын үед дөрөвдүгээр шугамд суудалгүй метро үйлчилнэ. 2024-01-09

Ким Жөн Ун: Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана 2024-01-10

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд И Жэ Мёнд халджээ 2024-01-11

БНСУ хүн ам зүйн хувьд томоохон өөрчлөлттэй тулгараад байна 2024-01-12

БНСУ-ын Samsung C&T компани Куала-Лумпур хотод 118 давхар барилгаа хүлээлгэж өгчээ. 2024-01-14