Ким Жөн Ун: Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосыг улс орныхоо гол дайсан гэж нэрлээд, “дайнаас зайлсхийх бодолгүй байна” гэж мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө уламжилжээ.
Ким Жөн Ун зэвсгийн үйлдвэрт шалгалт хийх үеэрээ Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана гэсэн тухай Умард Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр БНСУ-ыг өөрсдийн гол дайсан гэж тодорхойлоод, БНАСАУ дайсагнагч улстай харилцахдаа нэн тэргүүнд тавих ёстой зүйл бол “өөрийгөө хамгаалах болон цөмийн дайнаас хамгаалах цэргийн чадавхыг бэхжүүлэх явдал юм” гэж хэлжээ. KCNА ийнхүү мэдээлэхдээ хоёр улсын албан ёсны нэршлийн БНСУ, БНАСАУ гэсэн товчлолыг ашигласан байна.
Ким Жөн Ун хэлэхдээ, бид дайныг эхлүүлэхгүй, гэхдээ дайнаас зайлсхийх бодолгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр тус улсын үйлдвэрүүд шинэ төрлийн зэвсэг, техник үйлдвэрлэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, байлдааны бэлэн байдлыг улам дээшлүүлэхийг үүрэг болгосон тухай KCNA мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.