БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв.

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв.

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв.

Шинэ төрлийн титэмт вирус “COVID-19” БНСУ-д тархаж эхэлсэн өнгөрөгч 2-р сарын сүүлчээс эхлэн тус улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л хувийн хэвшлийн сургалтын төвүүд нь Боловсролын яам болон бусад төр засгийн байгууллагуудын уриалгыг даган үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ.

Гэвч нөхцөл байдал удааширах хандлагатай болсон тул зарим нэг сургалтын төвүүд дахин ажиллаж эхлээд байсан тул тус улсын боловсорлын яамны зүгээс мэдэгдэл гаргасан юм. Тус мэдэгдэлд “Хэрэв тушаал шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаад халдвар тархасан тохиолдолд тухайн зардлыг үйл ажиллагаа явуулсан сургалтын төвүүдээс нэхэмжилэх болно” хэмээн мэдэгдсэн билээ.


Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу 03-р сарын 26ний өдөр БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” ТББ-с хэвлэлийн бага хурал хийж төр засгийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үйл ажиллагаа зогссонтой холбоотой гарч буй алданги, зардал зэрэгт төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг шаардлаа. Жишээ нь сургалтын төвүүдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой суралцагч хүүхэд залуус сургалтын төлбөрөө буцааж нэхэмжлэх хүсэлт ихээр гаргаж байгаа тул ядаж энэхүү зардлын 50%-ийг төрөөс гаргаж өгөхийг шаардлаа.


Орчуулсан : Д.Тодянм

Эх сурвалж : БНСУ-ын "Кён Хян Шинмүн" Өдөр тутмын сонин 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 76-гаар нэмэгдэж, нийт 9037-д хүрсэн байна. 2020-03-24

БНСУ-д өчигдөр буюу 2020.03.23-ний 24:00 цагийн байдлаар халдварын шинэ тохиолдол 76 бүртгэгдэжээ. 2020-03-24

БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ 2020-03-25

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр 2020-03-25

Б.Чинбат: Бидний бие сайжирсан, удахгүй эх орондоо очно 2020-03-26

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв. 2020-03-26

Халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд 10 минут л ... 2020-03-26

“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа... 2020-03-26

“Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2020-03-26

БНСУ дахь “COVID-19”-ийн тархалт 2020.03.26-ний байдлаар... 2020-03-26

"COVID-19"... АНУ нийт халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхив 2020-03-27