БНСУ-ын жүжигчин Ким Мин Гю нохойноосоо болж 2 жилийн ял авчээ.

БНСУ-ын жүжигчин Ким Мин Гю нохойноосоо болж 2 жилийн ял авчээ.

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Мин Гюгийн нохой нь Гуанжу хотноо хашаанаасаа гарч өндөр настай хүнийг барьж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Улмаар энэ хэрэгт жүжигчин Ким Мин Гюд шүүхээс өнөөдөр /2022.3.23/ хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан ч шүүх хурал нь цар тахлын улмаас хойшилсон байв. Тодруулбал, Ким Мин Гюгийн нохой нь хөрш амьдардаг, 80 гарсан настай хүний гар, хөлнөөс нь хазаж урсан аж. Хохирогч эмнэлэгт хоёр сар орчим хэвтэн эмчлүүлж байгаад тухайн оны долдугаар сард нас баржээ. Шүүхээс түүнийг нохойндоо анхаарал тавьж, сургаж хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй учир эзний хувиар хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна.

Ким Мин Гю шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр тэнсэн харгалзах ялын хугацаанд дахин ижил хэрэгт холбогдвол багадаа найман сар шоронд хорих ял сонсох хуультай.

ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.