БНСУ-ын Чежү арлын далайн эрэгт Фредди Меркьюригийн хөшөө сүндэрлэн бослоо.

БНСУ-ын Чежү арлын далайн эрэгт Фредди Меркьюригийн хөшөө сүндэрлэн бослоо.

Өмнөд Солонгосын бизнесмен, английн алдарт Queen хамтлагийн  шүтэн бишрэгч, Фредди Меркьюригийн бодит хэмжээтэй хөшөө барих мөрөөдлөө биелүүлжээ.

 Нударгаа өргөж буй дуучны 1.77 метр өндөр хүрэл хөшөө пүрэв гарагт Чежү арлын далайн эрэгт нээлтээ хийсэн бөгөөд 50 сая вон буюу, 37 мянган еврогийн үнэээр бүтээгджээ.

 Baek Soon-yoob анх 2014 онд хамтлаг руу и-мэйл илгээж, өдгөө дэлхийд хоёр дугаарт  бичигдэх уг хөшөөг барих эрхийг авахыг хүссэн байна.  Нөгөө баримал нь Швейцарийн Монтре хотод байдаг бөгөөд тэнд дуучин амьд ахуйдаа амьдарч, цомгоо бичүүлж байжээ.

 Хэдийгээр Өмнөд Солонгос улс  K-pop,BTS хамтлагаар илүү алдартай ч Queen хамтлаг солонгосчуудын дунд маш их алдартай.

 Өдгөө 57 настай Бэк Сун Ёоб 1970-аад онд Өмнөд Солонгост цэргийн дарангуйлагч Пак Чун Хигийн дэглэм гарч эрчүүдийг үсээ урт ургуулахыг хориглож байсан ч үсээ ургуулж,  Фредди Меркюригийн хөгжмийн хулгайн хуулбарыг сонсдог байжээ.

 Queen-ний хөшөө босгох эрхийн талаар асуусан анхны имэйлүүд нь хариу өгөөгүй ч тэрээр долоон жилийн турш сар бүр дахин и-мэйл бичиж, эцэст нь 2020 онд хамтлагийн гишүүд болон продакшны компани нь Сөүлд түүнтэй уулзахаар тохиролцсон юм... Энэ уулзалт нь мөн Өмнөд Солонгост улсад Адларт хамтлагын анхны хийсэн анхны тоглолт болж чадсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.