Украинд 2 солонгос цэрэг амиа алдсан
БНСУ-ын ГХЯ-наас Украин дахь Гадаад цэргийн ангид Оросын эсрэг байлдаж байсан хоёр солонгос цэрэг алагдсан гэдэг мэдээ хүлээн авч, ямар шалтгаанаар амь үрэгдсэнийг шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.
Гэхдээ тэдний дунд Өмнөд Солонгосын Тэнгисийн тусгай ангид алба хааж байсан И Гун ахмад байхгүй гэдгийг баттай эх сурвалжаас мэдээлсэн гэдгийг зарласан юм.
ГХЯ-нд ирсэн мэдээнд солонгос цэргүүд амиа алдсаныг дурдсан ч ямар нэг нэр бичээгүй байсан гэнэ. Харин энэ сарын 23-нд И Гун ахмадын гэрбүлийнхэн Гуныг эсэн мэнд байгаа гэдгийг мэдээлжээ.
Мөн Украин дахь Гадаад цэргийн хэвлэлийн төлөөлөгчөөс ахмадтай энэ мэдээний дараа утсаар ярьсан гэдгээ баталсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.