Пёньян цэргийн томоохон парад зохион байгуулж магадгүй

Пёньян цэргийн томоохон парад зохион байгуулж магадгүй

БНАСАУ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт нийслэл Пёньян хотдоо цэргийн томоохон парад зохион байгуулж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жөн Уны өвөө агсан Ким Ил Сон Солонгосын ардын хувьсгалт армийг 1932 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр байгуулсан нь одоогийн Солонгосын ардын армийн эхлэл болжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ойн баярыг угтан ням гарагт мэдээлэхдээ, "ялагдаагүй удирдлагын дор шинэ эриний үүдийг нээж буй Зэвсэгт хүчнийг зөвхөн ялалт хүлээж байгааг" цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын судалгааны байгууллага хиймэл дагуулаас авсан Пёньяны орчмын гэрэл зургуудыг танилцуулсан бөгөөд үүнд олон мянган цэрэг, техник хэрэгсэл нийслэлийн гадна орших нисэх буудалд цуварч байгаа нь харагдсан байна. Мөн нийслэлийн олон улсын нисэх буудалд цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг эгнэн зогссон байжээ. Тийнхүү судалгааны байгууллага дүн шинжилгээндээ БНАСАУ Зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа ойгоор сүүлийн үеийн зэвсгүүдээ танилцуулах цэргийн парад хийхээр бэлтгэж байх магадлалтай хэмээн бичсэн байна.

БНАСАУ хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сард парад зохион байгуулсан юм.

БНСУ-ын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, цэргийн парадаар олон цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай тив алгасагч баллистик пуужин, жижиг цөмийн цэнэгт хошуу тээх ойрын зайн шинэ баллистик пуужин зэрэг зэвсгүүдийг үзүүлж магадгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийн программыг түр нээсэн 2022-04-21

Ким Жөн Ун: Солонгос хоорондын харилцаа сайжрах боломжтой  2022-04-22

БНСУ-ын “BTS” хамтлагийн “Boy With Luv” дууны хандалт 1.5 тэрбум давжээ 2022-04-22

Korean Air компанид өчигдөр Оросын гаалийн албанаас торгууль оноов. 2022-04-23

БНСУ-ын Чежү арлын далайн эрэгт Фредди Меркьюригийн хөшөө сүндэрлэн бослоо. 2022-04-24

Пёньян цэргийн томоохон парад зохион байгуулж магадгүй 2022-04-25

Украинд 2 солонгос цэрэг амиа алдсан 2022-04-25

БНСУ-ын эрх баригч намын дарга асан Пё амиа хорлон нас баржээ 2022-04-26

БНАСАУ Зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа 90 жилийг ойг тохиолдуулан цэргийн парад зохион байгуулсан 2022-04-26

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлийн төлөөлөгчид Японы Ерөнхий сайдтай уулжээ 2022-04-27

БНСУ-д энэ оны хоёрдугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо дахин хамгийн бага үзүүлэлтэд хүрэв. 2022-04-27