Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 15 сая давлаа
Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо лхагва гаргийн байдлаар 15 сая давсны тэн хагас гаруй нь АНУ, Латин Америкт илэрчээ. Цар тахал хурдацтай тархаж буйг сүүлийн үеийн тоон мэдээлэл харуулж байгаа бөгөөд олон орон халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ чангатгаж байна