БНХАУ, БНСУ, Италиас ирсэн монгол иргэдийг тусгаарлалаа

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өнөөдөр (2020.02.27) 07:35 цагт БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.
Мөн COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна.
Тус нислэгээр ирсэн БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болсон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мөн 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарласан талаар мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.