Коронавирус ЦАР ТАХАЛ болох нь цаг хугацааны асуудал
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг өнөөдөр 11:00 цагаас хийлээ.
Энэ үеэр дэлхий дахинаа вирусийн халдвар нэмэгдсээр байгааг мэдэгдсэн бөгөөд цаашдаа нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг анхаарууллаа.
ЭМЯ: Тус вирусийн халдвар дэлхийн таван тив, 41 улсад бүртгэгдээд байна. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд халдвар эрчимтэй тархсаар байгаа бөгөөд БНСУ-ын Дэгү хотод халдвар голомтлон тархаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн цар тахал гарах нь цаг хугацааны асуудал хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд олон улсын эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөн цар тахлын өмнө ирээд байгааг мөн анхааруулжээ.
Тиймээс иргэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтыг тогтмол зүүж, зөв хэрэглэж хэвших, дархлаагаа дэмжих, гараа тогтмол ариутгахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.