БНСУ-ын цагдаа залуугийн бичлэг сошиалд хандалт өндөртэй байна.

БНСУ-ын цагдаа залуугийн бичлэг сошиалд хандалт өндөртэй байна.

БНСУ-ын Итэвон дүүрэгт болсон үймээнийг зохицуулж, олон хүнийг эмгэнэлт үйл явдлын гол цөм болсон гудамж руу оруулалгүй, буцааж байсан цагдаа залуугийн бичлэг сошиалд хандалт өндөртэй байна.

Тэрбээр чанга дуу хөгжим, олон хүний шахцалдааныг үл тоон, бүхий л чадлаараа Халлоуины баярыг зорих хүмүүсийг буцахыг шаардан, хашхирч байв.

Цагдаа залуу түүнийг үл тоон зөрөх хүмүүст хандан "Зогсооч, гуйя... Тэнд хүмүүс үхэж байна шүү дээ" хэмээн тасралтгүй хашхирсаар байжээ.

Түүний бичлэгийг таслан, сошиалд тавьсан даруйд талархлын сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн байна. Сэтгэгдэл дунд "Хэрэв энэ цагдаа бидэнд ингэж анхааруулаагүй бол бид шахцалдаанд хумигдан орох байлаа. Танд маш их баярлалаа" гэх чин сэтгэлийн үгс харагдаж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.