БНСУ-д оргил ачааллын үед дөрөвдүгээр шугамд суудалгүй метро үйлчилнэ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотод оргил цагийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд энэ долоо хоногт зорчигчийн суудалгүй галт тэрэгнүүдийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсныг тус хотын метроны оператор компани өнөөдөр мэдэгджээ. "Seoul Metro" корпорацын мэдээлснээр, лхагва гаргаас эхлэн өглөө, оройны оргил ачааллын үед метроны дөрөвдүгээр шугамд суудалгүй нэг вагон үйлчлэх аж. Түүнчлэн зорчигчдыг унаж бэртэхээс урьдчилан сэргийлэхийн тулд суудалгүй вагонд нэмэлт багана, бариул суурилуулсан болохыг онцолсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 4-р шугамын метроны ачаалал оргил цагаар 193.4 хувьд хүрсэн гэж "Seoul Metro" мэдээлээд, суудалгүй галт тэрэгнүүдийг бусад метроны шугамд нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.