БНСУ-ын эрх баригч намын дарга асан Пё амиа хорлон нас баржээ
Өмнөд Солонгосын Эрх баригч намын дарга асан Пё хоригдож байх үедээ амиа хорлон нас барсан тухай засан хүмүүжүүлэх газраас мэдээллээ.
70 настай Пё өнгөрсөн ням гарагийн шөнийн 03:00 цагийн үед нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд хамт хоригдож байсан хоригдол нь түүнийг олсон гэнэ.
Пё өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө Сөүл хотын Синчон хотод сонгуулийн сурталчилгаа хийж байсан Сон Ён Гилын толгой руу алхаар хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн тэрээр зурвас үлдээсэн тухай албаныхан мэдээллээ.
Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд задлан шинжилгээ хийх эсэх талаар прокурорууд хэлэлцэж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.