БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлийн төлөөлөгчид Японы Ерөнхий сайдтай уулжээ
БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёлийн илгээсэн төлөөлөгчид Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой мягмар гарагт уулзжээ. Энэ үеэр Юн Сок Ёлийн захидлыг дамжуулсан бололтой байна.
“Иргэний хүч” консерватив намын депутат, парламентын дэд дарга Чон Жин Сокийн тэргүүлсэн баг ирэх тавдугаар сарын 10-наас шинэ засаг захиргаа үйл хэргээ явуулж эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Японы төлөөлөгчидтэй “бодлогын зөвлөгөөн” хийхээр тус улсад ирснээс хоёр хоногийн дараа Токио хот дахь ерөнхий сайдын өргөөнд энэхүү уулзалт болжээ.
Чон Жин Сок өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хөрш орнуудын харилцааны талаарх Юн Сок Ёлийн захидлыг К.Фүмиод дамжуулан өгнө гэж хэлсэн юм. Японы Ерөнхий сайд Сөүл хотноо болох Юн Сок Ёлийн тангараг өргөх ёслолд оролцох эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.