“Аватар” хамгийн их орлоготой киногоор дахин шалгарчээ
Канадын найруулагч Жеймс Кэмероны уран бүтээл “Аватар” хамгийн их орлоготой киногоор дахин шалгарчээ.
Тодруулбал, БНХАУ-д энэ киног дахин гаргахад энэ сарын 13-ны байдлаар кассын орлого нь найман сая ам.доллар давсан байна. Судлаачдын тооцоолж байгаагаар энэ нь БНХАУ-ын зах зээлээс 58 сая ам.доллар цуглуулж магадгүй гэнэ.
Анх 2009 онд дэлгэцэнд гарсан “Аватар” кино дэлхийн зах зээлээс нийтдээ 2.8 тэрбум ам.доллар цуглуулж байсан бол сүүлчийн “Өшөө авагчид: Төгсгөл” кино нь 2.79 тэрбум ам.доллар цуглуулсан юм.
Мөн дэлгэцэнд гараад 41 хоногийн дараа кино урлагийн түүхэнд хамгийн их орлоготой кино болж “Титаник” киноны дээд амжилтыг эвдэж байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.