Жо Байденаас болж АНУ-ын аюулгүй байдалд заналхийлэл учирлаа гэв

Жо Байденаас болж АНУ-ын аюулгүй байдалд заналхийлэл учирлаа гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын зөвлөх байсан Стивен Миллер одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены үг Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учрууллаа гэв.

Тэрбээр “Fox News” телевизэд ярихдаа “АНУ-ын дайснууд аятайхан ярилцлага өгчих чадваргүй, шатаар өгсөхдөө гурван ч удаа унасан  Ерөнхийлөгч Жо Байден руу анхаарлаа хандуулаад эхэлсэн” гэжээ.

Стивен Миллер өөрөө уг шатаар нэг биш удаа өгсөж байснаа хэлээд гулгаж унахаар шат биш байсныг онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асны бодлоор бусад орнууд АНУ-руу дайрч магадгүй гэнэ. “Одоо бид том аюулд байна” гэж Стивен Миллер ярьжээ.

Жо Байден Жоржиа муж руу нисэхээр Ерөнхийлөгчийн онгоцны шатаар өгсөж явахдаа гурван удаа бүдэрч унасан юм. Цагаан ордноос уг явдлын талаар “Онгоцны шатан дээр бүдэрсэн Ерөнхийлөгч Байденд эмнэлгийн тусламж шаардагдаагүй” гэж мэдэгджээ. Гадаа маш салхитай байснаас болж Жо Байден онгоцны шатаар өгсөж байхдаа унах шахсан гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч маш түргэн босож, шатаар гараад цэргийнхэнд ёслон онгоцондоо орсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.