ЭМЯ: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
