Kоронавирусний халдварын улмаас 59 орны нийт 600 гаруй сэтгүүлч хорвоог орхисон
Сүүлийн 10 сарын хугацаанд коронавирусний халдварын улмаас 59 орны нийт 600 гаруй сэтгүүлч хорвоог орхисон гэж Press Emblem Campaign (PEC) төрийн бус байгууллага мэдээлжээ.
Энэ шалтгааны улмаас Латин Америкт 303, Азид 145, Европт 94, Хойд Америкт 32, Африкт 28 сэтгүүлч эндсэн байна
