Металл дээр паалан суулгаж урласан мөнгөн аяга Сүхбаатар аймгийн музейд бий
ХХ зууны төрийн их дархан М.Балдан-Осор нь алт мөнгөөр урлахын зэрэгцээ ган төмөр сийлж, зэс, гууль төмрийг ч хээлж, гангар шаазанг мөнгөлж, пааландаж, алт мөнгөөр шарах, өнгөлөх арга ухааныг сайн эзэмшсэн олон талын ур ухаантай дархан хүн байжээ. Энэ удаад түүний металл дээр паалан суулга
