БНСУ Япон улс руу энэ сард төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Юн Сок Ёль БНАСАУ-ын талаар баримтлах бодлого болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлдөх зорилгоор Япон улс руу энэ сард төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөжээ. Энэ тухай БНСУ-ын шилжилтийн хорооны албан ёсны төлөөлөгч Бэ Хён Жин ням гарагт мэдэгдэв.

